Бидний тухай

“Тайгам Алтай” ХХК нь 1999 онд худалдаа, үйлчилгээний чиглэлээр анх байгуулагдсан. 2002 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ тэлж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж ирлээ. Энэ хугацаанд дэлхийн болон Монголын эдийн засагт тохиолдсон санхүү эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг оновчтой менежментээр даван туулж тогтвортой найдвартай үйл ажиллагаа явуулж байна.

Одоогийн байдлаар тус компани барилга угсралтын ажилд мэргэшсэн мэргэжлийн инженерүүдээр удирдуулсан 3 бригад, нийт 180 гаруй ажиллагсадтай, 30 гаруй орчин үеийн техник, машин механизм бүхий авто парктай бөгөөд барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ажлын болон хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр бүрэн хангагдан Монгол улсад мөрдөгдөж буй хууль журам болон барилгын салбарын норм дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани нь ажилтны нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд байнга анхаарал хандуулсаар ирсэн. Тухайлбал хөдөлмөрийн тааламжит нөхцөлийг бүрдүүлэх, тэдний орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээнд тогтмол хамруулах, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг асуудлыг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Хууль, дүрэм, журмыг дээдлэх

Бид Монгол улсад мөрдөгдөж буй хууль, стандарт, дүрэм журмыг дээдлэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх

Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, нэн тэргүүнд тавин ажиллах нь бидний эрхэм зорилгын нэг.

Шинийг эрэлхийлэгч байх

Бид үйл ажиллагаа явуулж буй бүх салбартаа байнга шинийг санаачилж, тэргүүлэгч байхыг зорин ажилладаг.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Бид үнэт зүйлсээ дээдлэн сахиж, алхам бүртээ хэрэгжүүлэн ажилладаг.

Шударга ёс

Шударга ёсыг хүндлэн дээдэлж ажилладаг.

Харицулагатай байдал

Бид ажлын хариуцлагаа ухамсарлан дээдлэж ажилладаг.

Нээлттэй

Хэзээд нээлттэй байж ил тод байдлыг эрхэмлэдэг.

Манлайлал

Өөрийн ажиллаж буй салбар бүрт манлайлагч байхыг эрмэлздэг.

Зөвлөгч

Зөвлөгч, санаачлагч байж бусаддаа мэдлэгээ түгээдэг

Эрх тэгш оролцоо

Хүн бүр эрх тэгш оролцоотойгоор ажилдаа ханддаг.

Хамтын ажиллагаа

Бүхий л ажлаа багийн ажил, хамтын хүчээр гүйцэтгэдэг.

Санаачлагатай байдал

Ажилдаа санаачлагатай байж идэвхи, чармайлттай ажилладаг.

Мэрэгжлийн чиг хандлага

Бүх ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх.

Суралцагч

Алхам бүрт суралцан шинийг эрэлхийлдэг.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхон, 13-р байр, Тайгам Алтай ХХК
Холбоо барих утас
99099268
Харилцах имэйл
altangua@taigam-altai.mn
Цагийн хуваарь
Да - Ба, 09:30 - 18:30
Copyright © 2019 www.taigam-altai.mn. All Rights Reserved